БИ хэн бэ?

Та хэн бэ? Би хэн бэ? Уг асуултын хариуг төвөггүй өгөх гэж хичээх болно. (:

Online оюуны талбар

Тоглоомын тухай бодол, төөрөгдөл, оюуны задрал, нэг талаараа сэргээш.

Амьдрал.

Зөв амьдрах, таны амьдралын тухай. Мөн миний амьдралын тухай.

Харсан ч анзаарахгүй

Хэн нэгнээс хариулт нэхсэн миний эргэцүүлэл.

Би амьдармаар байна

Бид БҮГД амьдармаар байна. БИДНИЙ БОДОЛ. "БИД"

Saturday, October 12, 2013

Миний мэдэх шилдэгүүд.


[М]иний, чиний, чиний найзын, миний найзын тоглож өссөн тоглоомын халуухан, чадварлаг залуусыг танилцуулж байна. Идэхээс өөр ид шидгүй, гэдсээ илж хэвтсэн зарим тоглоомуудын character уудаас өөр хүмүүс шүү. 
Ryu, EZIo, Сем Фишер гурав бол эдгээр шилдгүүдийн хамгийн тод жишээнүүд нь. (: Овсгоо самбаа сайтай тоглоомын үйл явдлыг хурцлаж, алдаа(hole) уудыг нөхдөг залуус.
"Street fighter бол Fight төрлийн тоглоом шүүдээ, open world , action төрлийн тоглоомуудын адал явдалтай яаж ч бодсон эн дүйцэхгүй". Хамгийн том төөрөгдөл. Street Fighter ийг Sega ндээр балбаж өссөн залуус хэр их байна даа? Х*раал идсэн [SF] - гэдэг нэр томъёог улаан бээлий цаган кимоногоор хувцасласан Ryu гэгч этгээдээр төсөөлдөг хүмүүс тэгүүл хэр их байна?. ХАРИУЛТ НЬ ЭНЭ Л БАЙНА. :)

-Шинэ танилцуулга - WHATZ MONBODOL "http://monbodol.blogspot.com/p/wtz-monbodol.html"

 Тэгэхээр... Эдгээр баатруудын List ийг мэдмээр байна уу? :

Шинэчлэлт : (дахин засагдсан мэдээ)

**STREET FIGHTER ALL TIME.**

Street Fighter (бүх цуврал) Ryu. Уг тоглоомын хамгийн гол хүчирхэг тулаанчдын нэг. Гол дүр, марзангаар хэлбэл ангийн дарга гэж хэлж болно. Capcom - ийн нүүр царай болсон шаггүй залуу даа. Манай хүний хамгийн анхны дүр төрх нь саарал нүд, улаан үс, улаан бээлийтэй хэлбэр гальбар жаахан муутай залуу байлаа. Цаг хугацааны эрхэнд үсний өнгө биеийн галбир зэрэг нь улам сайжирч иржээ.
Хувь хүн талаас нь авч үзэх юм бол манай хүн бүрэг, чимээгүй, гэгээлэг үзэл санаатай нэгэн. Ryu нь багадаа өнчирсөн хөөрхийлөлтэй. Ээж аавын тухай дурсамжыг та түүний толгойноос хайвал олохгүй л болов уу.

.::Гол чадвар ::.


Энэ хөдөлгөөнийг санаж байгаа хүн хэр их байна? Үүнийг Shoryuken гэж нэрлэдэг бөгөөд махчлан үзвэл өлгөж цохих юм уу даа?









Баруун тийшээ харвал та Hadoken гэх Skill - ийг анзаарах болно. Нэг төрлийн хүчтэй бөмблөгийг гаргадаг.
Ken, Dan, Akuma, Sean, Sakura, Misc зэрэг хүмүүс үүнийг хийх чадвартай.

Hadoken - ийг сайжруулж 2 зэрэг гаргах, жирийн бөмблөгийг галан бөмблөг болгох боломжтой. SFiV - ийг тоглож үзвэл ойлгоно гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

[С]ем Фишер (Tom clancy's Splinter Cell)

Өнөөх  л тулаантай "төрөл жаанар"-ын эцэг тэнгэр Ubisoft - оос цуврал болгон гаргадаг Splinter Cell тоглоомын гол дүрийн залуу Сем Фишер. Ганц бие залуу. Тэгэхдээ нэг охинтой. Хурдан шаламгай, овсгоо самбай сайтай тул уг нийтлэлд түүнийг оролцуулж байгаа юм. Сэргэлэн гэж жигтэйхэн ах хүү байгаа юм.

"Харанхуйд орвол эсрэг талын хүмүүс харахгүй". Энэ гол санааг тоглоом бүтээгчид гаргаж өгснөөр манай хүн гэрэл унтраач харанхуйд гэтэч өрсөлдөгчдөө цааш нь харуулах зуршилтай болсон. Хаана яаж арсалдах, хэнийг барьцаалж, хэнийг шууд цааш харуулах вэ гэдгийг тун сайн мэддэг нэгэн дээ. 180 см өндөртэй, 78кг ийн жинтэй ах хүүд "зовлогоо даахгүй байх" гэсэн том бэрхшээл байдгүй нь авууштай. Яагаад ах хүү гээд байна гэхээр одоогоор Сем Фишер ах маань 56 жилийн турш бүүдгэр, гэгээлэг өглөөг угтжээ.

Blacklist цуврал дээрээ нэмэлт хөдөлгөөн, арга мэхийг олонтаа сурсан гэнэ лээ шүү. (:


DMC [Devil May CRY!!!] Your DANTE


Ооаах, тайвшир. Тийм ээ чи буруу хараагүй. Энэ бол бид бүхний хуучны танил Dante. Чадварлаг залуу гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүх зүйлийг төдийгүй, тулааны урлагийг гоц гойд эзэмшсэн нэгэн. Бага байхад сэлэм буугаа эргэлдүүлсэн саарал урт үстэй энэ залууг л шүтэж өслөө шүү дээ. DMC3 ийг тоглож үзчихээд "ПӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨХ" гэж уулга алдсаныгаа нуугаад яахав. Чөтгөрийн ангууч гэж олноо алдаршсан бөгөөд тоглоомын нэр нь "Чөтгөр уйлах болно" гэж махчлагдан орчуулагддаг.

Тэр өөрийнхөө оновчтой буудах чадвараар мангасуудын тархинд "Gooal" жинхэн утгаар нь хийж чаддаг. 2007 онд түүний тухай цуврал Аниме нь хүртэл гарсан. Ийм л баялаг түүхтэй тоглоомын дүр шүү дээ. 

Нэгэн хэвшмэл байдлыг эвдэж чадсан Capcom - ийнхон сайшаалтай ч миний л хувьд дэмий санагдсан. Хуучны сайхан цагийг эвдсэн гэж хэлэхэд болно. Тоглолтын хувьд өмнөхөөсөө дутхааргүй байсан ч хуучны саарал үстэй, сэлмэндээ дарагдсан залуу эрийг ихэд л үгүйлж байснаа нуухгүй ээ.

2013 онд дахин гарж байгаа тоглоом учир сайн дүр, шинэлэг зүйлийг авчрах ёстой гэж бодсон нь ойлгомжтой. Ямар ч байсан DMC2013 гайхалтай тоглоом байсныг ам бардам хэлэх нь зөв байх.



ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


Friday, October 11, 2013

Hello Sleeping dogs, and BYE! (:


Sleeping dogs, энэ тоглоомыг тоглож дуусгаагүй бол угаасан цамцаа мушигаагүйтай эн дүйцнэ. Тархины минь олон холбоосыг улам задлаж өгсөн буянтай эд дээ. (: Хонг Конг ийн дуусашгүй гэмт хэрэг, бохир ажилтай танилцах боломжыг танд олгодог Sleeping dogs тоглоомыг "Оюуны талбар" буландаа оролцуулж байна.
Хүмүүсийн жирийн нэг нэр томъёог ашиглаж уг булангаа эхлүүлэхийг хүссэнгүй. (: Тоглолтын тухай дурьдахгүй бол уг нийтлэлийг бичээд хэрэггүй гэж бодож байна. (удаан нийтлэл бичээгүй гар, үг хоёр эвлэхгүй байна :)) ) Хэн газарт унасан хутгаар хүний амыг сэтлэж, уран аргаар зодолдож, хурд хэтрүүлэн машин жолоодхыг хүсэхгүй билээ? Оюуны талбар нь дүгнэж буй тоглоомын тоглолтонд чухал биш адал явдлыг голчлон сэтгэх хурдыг сайжруулах зорилготой болно. Найзын тань хуримыг сүйтгэсэн хар хослолоор гангарсан залуусыг хэн цааш нь харуулмаар байна даа?

-Шинэ танилцуулга - WHATZ MONBODOL "http://monbodol.blogspot.com/p/wtz-monbodol.html"

"Алаан хядаан гол зүйл нь бол энэ Оюуны талбар буюу хүний сэтгэх чадварыг нэмэгдүүлэхгүй"?

-Би тоглолтын хувьд бол хүний тоглох сонирхлыг татах, нийтлэлээ чимэглэхийн тулд бичдэг. Харин тухайн тоглоомыг нэг даалгаврыг хэдэн янзаар давах, хэрхэн хурдан биелүүлэх зэрэг нь таны iQ-г багагүй ажиллуулж байгаа биз?


Тийм ээ. Энэ л Оюуны талбарын гол зорилго. (: Дургүйд хүчгүй. Хэн хүнээр шахуулсан зүйлд хүн сэргэнэ гэж хэзээ ч байхгүй. Аа харин цагийг зугаатай өнгрөөж оюунаа баясгаж, толгойгоо сэргээж ажиллуулахыг хэн хүсэхгүй байх билээ.

Гол сэдэврүүгээ оръё:



Хонг конг city. :) Тоглоомыг чимж өгсөн хамгийн гол зүйл. Жирийн нэг шувуу ниссэн уйтгартай хотод түр хугацаанд амьдралаа өрнүүлэхийг би л лав хүсэхгүй. Амьдрал өрнөж түм түжигнэж, бум бужигнасан гайхалтай бүтаэц.


Таны COMPUTER дээрх Sleeping dogs тоглоомын ТА. Вэй Шэн. Чадварлаг зодолддог, царайлаг, овсгой самбаатай, сүүлрүүгээ чинээлэг болдог сортоотой залуудааа. Анх цагдаагийн ажилтан байж байгаад, гэмт хэргийн сүлжээний эх үүсвэрийг олохын тулд тагнуул хийж муу муухайд гараа дүрнэ. Сохрын газар сохор, дүлийгийн газар дүлий явж сурсан нэгэн. 


Чадварлаг залуу. Хамтрагч. Аз жаргалтай төгсгөлийн эхлэлийг зах зухаас нь мэдэрч байхдаа дахин тоглоомын туршид гархаа больно. (үхнэ.) Цагаан даашинзны хормой газарт чирэгтсэн тэр өдрийн даалгавраар та уг тоглоомыг дуусгавар болгох болно. Нэг даалгаврыг давах гэж таны iQ нилээдгүй ажиллана шүү. (: Олон хүн цааш харуулж.... 

Төгсгөлийг хэлэхгүй. Өөрөө тоглож Оюуны талбарт нэгдээрэй.


Friday, September 6, 2013

Би амьдармаар байна #2 - Диваажингаас зугатсан нь

Сайн байцгаана уу? гэж блогоо нээснээсээ хойш өдий хүртэл хэлж үзээгүй юм байна. :) Миний блогоор зочилж, мэдсэн харсан, сонссон, бодлогширсон, хэн нэгнээс хариулт нэхсэн асуулт бүхнийг минь тунгаан уншдаг та бүхэндээ баярлалаа. Бүтэн өдөржин ямар төрлийн сэдвээр нийтлэл бичих вэ? Аль сэдэв нь хүнд илүү өгөөжтэй вэ? Аль нь илүү нэгийг бодож хоёрыг тунгаахуйц даацтай сэдэв бэ гэж тархиа их л гашилгалаа. :) Уг нийтлэлийн санааг Самош Рудолф - ийн "Диваажингаас зугатсан нь" номноос санаа авч бичлээ. Тэхдээ энэ бол номны танилцуулга биш шүү. Тусдаа нийтлэл...

Аливаа хүний унасан газар угаасан ус нь эрхэм байдаг. Миний хувьд ч мөн адил. Хэзээнээс ч гэх юм бэ дээ? Таны гадарлах үеэс байх... Монгол ард (ард гэж хэлсэн нь учиртай) хилийн дээс давж шинэ ертөнцтэй танилцна гэсэн гэнэн итгэл өвөрлөн гэрээс гардаг. :) Тийм ээ энийг би ч та ч мэдэж байгаа. Уул ус, ургамал ногоо нь тэгширсэн, газар доороо баялагтай, асар их үнэт өвтэй улс бол Монгол Улс мөнөөсөө мөн билээ. Энийг л би уг нийтлэлдээ диваажин гэж тусгаж өгсөн юм. Харь хүмүүсийн хүсээд олдоггүй, бурхан буддагийн газар төрхийг наминчлан гуйлгуулдаг газар бид зүгээр хэвж байгаад төрсөн улс. Азтай санагдаж байна уу? Үгүй дээ өөрсдийгөө буруутгаж толгойгоо шаах нь зөв! ;) Яагаад гэвэл *бумбын орон шиг газар аж төрж чадахгүй хүний газар ясаа тавьсан нь миний ч биш харьд байгаа монголчуудын ч биш нийгмийн ядууралтай хамаатай...



Залуус нь тав дахь өдөр гэж ууж иддэг, хүүхдүүд нь ном шагайхаа больсон, хөгшчүүд нь намба суудаггүй увиагүй зантай... Ийм газрыг би л хувьдаа диваажин гэж хэлэхээс эмээдэг. Би өөрөө хэнээтэй хүн биш. Наргиж цэнгэх, найзуудтайгаа хөгжилдөх үедээ хэний ч шилэн хүзүүг хардаггүй. Гэхдээ би хэзээ нь цэнгэх, хэзээ нь сурч боловсрохоо мэддэг.. Жоохон урагшлъя. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг байхаа. :) Бохир үеэс ангижрахыг хүсэж тэмүүлж байгаа монголдоо байх нь наддаа л сайхан байдаг. Танд ч бас? Диваажингаас битгий зугатаарай.

Thursday, September 5, 2013

МАШ ТОМ ТӨӨРӨГДӨЛ : МОНБОДОЛ НИЙТЛЭЛ

Миний тухай, энэ нийтлэлүүдийн тухай хүмүүс их төөрөөд байх шиг байна. Өнөөдөр л гэхэд нилээн хэдэн хүн надаас асуулаа. Тэгж төөрөөд байгаа хүмүүс нь ДЭЛГЭРЭНГҮЙ орж уншаарай. Намайг хүмүүс энэ нийтлэлүүдийг хаанаас авдаг вэ?, аль вэбсайт эх нь вэ? гэж их асуух юм. :) Би энэ нийтлэлүүдийн нэгийг нь ч гадаад сайтаас орчуулах эсвэл ctrl+c, ctrl+v дэж үзээгүй. ҮЗЭЭЧГҮЙ!! ҮЗЭХЧГҮЙ!!  Бичмээр санагдсан үедээ, ФБ ээр олонхийн хандлагыг харж байгаад ямар туслалцаа, зөвлөгөө нийтэд нь өгөх вэ гэж бодож байгаад л бичдэг. Тийм болхоор энэ нийтлэлүүдийн нэг нь ч өөр блогт байх учиргүй. (яагаад гэвэл би өөрөө бичсэн)

Би сурагч хүн. Надад байнга энэ компьютертэй зууралдаад, keyboard - ны точвлуур нүдээд сууж байх цаг зав байдаггүй. Хичээл ном ихтэй. Бас дээрээс нь гадуур зохьцуулах ганц нэг ажил, гэрийн ажил, уншиж дуусгах ёстой ном сонин байдаг. Тийм болхоор хоёр хоногтоо нэг, гурав хонохдоо ганц хоёр мэдээлэл оруулбал битгий гайхаарай. Ямар ч л байсан энэ блогийг хаахгүй гэдгийг амлаж байна. Мөн нийтлэл ширхэг болгон нь хүнд тус дэм, сэтгэлийн тайвшрал, ядуурлын зовлонд автсан ямар нэгэн хүний толгойд оюуны хөрөнгө оруулалт хийхээр блог байгаасай гэж би хүсдэг.
=======================================================

Хэрхэн амжилт гаргах вэ? Хэрхэн амжилттай суралцах вэ гэсэн зөвлөгөөг өөрийн сэтгэлгээ сайтай, үзэл бодол давамгай, амжилт гаргасан хүмүүсээс лавлан чадан ядан би хүргэдэг билээ. Та бүхэнд ийм ийм үр дүнтэй арга байдаг гэчихээд өөрийгөө хаяад байвал бас болохгүй биздээ?
Тийм болхоор л би ихэнхдээ энэ компьютер д биш бичиг цаасанд илүү их цаг зарчуулдаг юм. :) Энийг мөн ойлгоосой гэж хүсч байна.
Мөн би энэ нийтлэлүүдийг цаг хугацаагаа барж, оюун ухаанаа дайчлан байж бичдэг мөртлөө 0 төгрөг ч авдаггүй. Надад хэн өгөх билээдээ? Надад хүний урманд энэ блогт тавьдаг Ads(зар сурталчилгаа) ч байдаггүй. Би бусад сайт, блогууд шиг "өдөрт энэ сурталчилгаан дээр нэг удаа дараарай" гэж хэлдэггүй. Учир нь надад ийм сурталчилгаа хийх хэрэг байхгүй. Энэ блог үнэгүй оюуны хандив байх ёстой. ;)
================================================
Яг одоо уншиж байгаа ном : ДИВААЖИНГААС ЗУГАТСАН НЬ (Самош Рудолф)

Wednesday, September 4, 2013

ХАРСАН Ч АНЗААРАХГҮЙ #2 - НАЙЗ (ГЭЭГДСЭН)

Эр хүн муудалцвал хан тэнгэр нурахтай адил... Гарын арван хуруу шиг тэгш заяасан сайхан найзууд аливаа хүнд бурхнаас ноогдсон бэлэг мэт ирсэн гэж би боддог. Эр хүн, ЭРЭГТЭЙ хүн гэдэг чамлахааргүй их найз нөхөд, танилтай биш бол нэг их хол явна гэж бодсоны хэрэггүй. :) Тэр олон дунд сайн нь ч их байна саар нь ч их байна. Хэнтэй илүү нөхөрлөх, хэнийг нь сонгохыг дэлхий дээрх хамгийн хүчирхэг гэгддэг БУРХАН биш чиний бөндгөр толгой л шийдэхийг сайн санаж яваарай. Өнөөдөр гутлынхаа улыг цоортол нийлж, тамхи татаж, иштэй чихэр идэж, чирдакн дээр тоглож, чавга хувааж идсэн найзууд хүн бүрт олон байдаг ч одоо зөрөхдөө ХАРСАН Ч АНЗААРАХГҮЙ явдаг хэсэг хүмүүст хандаж хэлээд байгаа юм. Зүрхний чинь цохилт хүчтэй мэдрэгдэж, өөрийн эрхгүй нүдэнд чинь, нүүрэнд чинь инээмсэглэл тодруулдаг хүнийг НАЙЗ гэдэг даруухан ганцхан үгээр төлөөлөл болгоод байгаа юм.
Эргээд сэдэврүүгээ оръё. :) Нэг айлын хоёр хүүхэд шиг нэгнийдээ амьдарч, цаг минут секунт тутмыг хөгжилтэй, гэнэн цайлган инээмсэглэлээрээ гэрэлтүүлж явсан цаг саяхан байсныг дахиад нэг бодоод үзээрэй.
Багадаа хэн байсан чинь чухал биш. Багадаа хэр их нийлдэг байсан чинь ч чухал биш. :) Гол нь өнөөдөр хэнийг харж ямар зан гаргаснаа сайн бодоорой гэсэн жижигхэн *Signal* ийг та бүхэнд хүргэх гэсэн юм. Тамхины найзууд тав алхаад л олдно. Харин ядарсан цагт чинь хоол бариад очих, нэг нэгнийхээ дутууг нөхөж амьдрах насны найзыг л зөв олоорой.
========================================================
Ертөнцийг бүх л зүйлийг хамтдаа хийдэг байсан сайхан мөчүүдээ уг нийтлэлийг түр уншихаа болиод бодоод үздээ? Найзууд муудалцахыг алийг тэр гэхэв. Эр хүний уужуу тайван, эрүүл саруул ухаанаар найзуудыгаа эргээд нэг дурсаарай. Надад багаасаа найзласан олон ч найзууд байна. ГОЛ НЬ хэнийг дагаж ямар зан гаргав, алийг үзэж ямар хүн болов гэдгээ дахиад нэг санаасай гэсэндээ бичиж байгаа юм. Хоёр зүйл хөөсөн хүн хоосон хоцорно. Тиймээс аль нэгнийх нь эрчлээг барьж тавихгүй атгаж тэр нэг олсноосоо л сайн зүүгдээсэй. :)

Өнөөдөр чи миний найз байсан өглөө унтаад босоод ирэхэд дайсан минь болох тохиолдолд амьдралд нэг бус тохиолдохыг алийг тэр гэхэв. Миний найзууд надаас нүүрээ буруулаагүй ч таны найзууд нүүрээ буруулсан бол алдааг, шалтгааныг өөрөөсөө эхлээд асуугаад үзээрэй. Улааныг дагаж урваж, шарыг дагаж шарвасан энэ байдлаа таягдан хаяасай.

Хамтдаа нэг газар тоглож өсч, одоо том болсон ч хамтдаа сууж, хуучин саравчинд нэрээ сийлж үлдсэн ч будагны цаана бидний нэр сийлээстэй хэвээрэй байх болно. :) Айж бүгж, зугтаж тарж, хулгайлж гүйлдэж инээлдэж, зодолддог үе бидэнд байсан ч одоо болтол бид цугтаа байгаа билээ. :)

(дурсамж нь бидний дурсамж ч, 5-3 ийхний дунд хагарал гараагүй.. :] )


НӨХӨРЛӨЛ МАНД ТУГАЙ :)

Sunday, September 1, 2013

Харсан ч анзаарахгүй #1 - ХАЙР, СОНИРХОЛ

Хэрвээ яг одоо чи түүнийгээ санаад уйлж байвал, бодолд ороод гэвийрэн сууж байгаа бол тэр чинь хайр мөн. Миний зүрхэнд тээгдэж явдаг хүн алга... Үдшээр хэн нэгний гэр рүү гүйж, цонхон доор нь хүлээж, шинэ жилийн орой очиж бэлэг өгөх хүн ч байхгүй.
Хайртай шүү гээд духан дээр нь зөөлхөн үнсээд, надад бэлгэлэсэн хос подволкны өөрт ноогдсон нэгийгээ өмсөөд гадуур гараас нь зөөлхөн хөтлөөд алхах ч хүн алга. :) Тийм ээ. Чи ойн баярын бялуугаа хамтдаа зүсээд, дундаа нэг торхтой мөхөөлдөс авч идэх хүнтэй азтай залуу/бүсгүй юм. Орой бүрээр түүндээ дуу дуулж өгч, шинэ он гарсан шөнө найзуудтайгаа байхдаа ч түүнийхээ дуртайг дууг дуулж өгөх шиг сайхан юм хаа газар байхав. :) Бусдаас харамлан хардан, хайрлаж, халамжлах ёстой тийм онцгой хүнээ өөрөөсөө түлхсэн бол таныг тэнэг гэж толгойг чинь шаахаас өөр хэлэх юм надад алга. Хүн бүхний хүсээд олж авч чаддаггүй ХАЙР гэдэг зүйлийг олсон та азтай авч гээсэн бол өрөвдөлтэй байна. Хэрвээ хайрт чинь хуурсан бол эхэндээ нүүр өгөхгүй ч сүүлдээ ойлгон сүүлийн удаа боломж олгоод СҮҮЛИЙН ХҮН нь болох гээд үз. :) Та өөрөө түүнийгээ түлхсэн бол танд хэлэх юм алга, миний блогийг оруулсан табаа хурдхан шиг "x" хийнэ үү.
Хэрвээ таны найз залуу/бүсгүй чинь өөр хүнрүү татагдсан байвал та муу л байна даа. :) Тэгэхдээ ингээд үлгэр төгсөх болоогүй ээ. Дахиад боломж олгосон юм чинь урьд нь өнгрөөсөн бүх цаг мөчүүдээсээ илүү жаргалтай бай. Өөрийнхөө сэтгэлийг өөрчлөхгүй ч байгаа байдал, зан араншин, хүнтэй харьцах харилцаа зэргээ эерэгээр өөрчил.

Тийм ээ би эрэгтэй хүн. Тиймээс өөрийнхөө мэдэхгүй сэдвээр худлаа ярьж байхаар ЭРЭГТЭЙ ХҮН гэдэг талаасаа бичье гэж бодлоо. Охин минь миний хувьд : Эрэгтэй хүн ухаалаг мөртлөө боловсролтой эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Мөн хаана ч өөртөө итгэлтэй, бусадтай эелдэг харьцдаг, хаа хамаагүй газар нэрээ гаргаж явдаггүй, оройн цагаар гэрээсээ гардаггүй, надгүйгээр амьдарч байсан өмнөх амьдрал нь цэвэрхэн, эхэмсэг эмэгтэйчүүдийг илүүтэйгээр хайрладаг. Үйлд уран, үгэнд сэцэн, аливаа зүйлд гоц сайн биш юмаа гэхэд ихэнхэд нь дундаж байвал сайнсан. (одоо болно виктор...)

=============================================================

Бусад хүмүүст хатуурхаж, эхэмсэг, их зантай мэт харагддаг боловч хамгийн гол нь намайгаа хамгаас их ойлгодог бол болоод явчихаж байгаа юм. Эелдэг харц, яриагаараа зааж зөвлөж, нүдээрээ бүхнийг ойлгуулдаг эмэгтэйг би жинхэн ЭМЭГТЭЙ ХҮН гэдэг.(Миний л хувьд?) Өөрөө алдаа гаргачихаад "эрэгтэй нь эхлэж юм бичихгүй бол би юм бичихгүй" гээд таг болдог охидууд онцгүй санагддаг. Дээрх шиг бодлууд эмэгтэйчүүдэд нийтлэг байдаг юм шиг ажиглагдаад байгаа юм. За амжилт бүсгүйчүүдээ ;)

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.... :)

Saturday, August 31, 2013

Залуу хүний заавал унших ном : #1

БИЕЭ ҮНЭЛЭХҮЙ УХААН :

Зохиогчийн үг :
“Иргэн баян бол төр баян” гэж Данзан хэлсэн гэдэг билүү ? Гуравхан сая дөхөм хүн ам гэдэг гадаадын орнууд тухайлбал Хятад, Япон, Америк.. зэрэг улсуудын ганцхан дундаж хотын хүн амтай тэнцдэг юм гэнэ. Бас манай эх орон дөчөөд сая малтай, дэлхийд тэргүүлэх баялагтай гэж цээжээ дэлддэг боловч тэр нь хэдхэн баячуудын хоол болсон байгаад олон түмэн харууссаар. Зориг, зорилго хоёроо нэгтгээд нийгэмд газар авсан ажилгүйдэл, ядуурал, мэдлэг зүтгэлийн хомсдол зэрэг нүүрлэсэн их аюулын эсрэг эх орондоо дорвитой өөрчлөлт шинэчлэл хийх юмсан. Хамгийн гол нь хувь хүн өөрт нь байгаа итгэл сэтгэл зүтгэлийг нээж өгмөөр юм.
Хоосон зэрэглээ, цуурайн дунд зүүдэлсэн ард түмэн сэрмэгцээ бахь байдаг хоосон амлалтууд дунд гунихарч, бухимдаж байгаа энэ цаг үеийг эгнэгт гээх хүч нь гагцхүү үнэн юм. Энэ үнэнийг сэхээрч, гэгээрсэн ард түмэн л дүүрэн жаргалаа олж, хэрэгжүүлж чадна. Түүнээс биш ангаахай шиг амаа ангайгаад байж байтал Төрийн ордноос түм буман төгрөг асгарч, амьдрал аяндаа нэг л өдөр цэцэглэнэ гэдэг худлаа болохыг сая төгрөгний шалдан амлалтууд харуулав. Тэр коммунист арга мөнгөний ханш унагаж, барааны үнэ хөөрөгдөж гай тарьснаас биш, ахуйгаа өөд нь татах боломж олгоогүйг, хорин нэгэн мянган төгрөг буюу гурван килограмм махны үнэтэй болохын төлөө сар бүр дугаарлан зутарч байгаа ард олны өрөвдмөөр төрх нотолно. Уг нь олон нийтэд нэг удаагийн сул орлого биш, байнгын ажил, тогтмол орлоготой байх ирээдүй л хэрэгтэй. Тиймээ, хүн бүрийн тэр хангалттай амьдралын төлөө тэр өөрөө сэхээрч шамдан байж хүрэхээс биш, аливаа нэгэн тэтгэлэг, тэтгэмжээр өөдөлнө гэж байхгүй л баймаар юм.
Түүнийг хэн хаанаас олж болох арга ухаарлыг ард олондоо таниулах үйлсэд нэмэр болох юмсан гэсэн санааг агуулан энэ номыг бичиж, хүмүүсийн гарт хүргэх чин зорилго нь энэ бэрхшээлүүд дундаас төрсөн юм. Авах гээхийн ухаанаар хандаж, олох зорихын төлөө хүн бүхэн хөдлөөсэй билээ. Бас энэ санаануудыг нэмэн сэхээрүүлж, нийт олныхоо сэтгэл итгэл бүрт хүн бүхэн хандаасай! гэж хүсч байгаагаа зориуд дурдаж байна.
Сайн үйлс дэлгэрч, саруул ухаан түгэж, монгол хүний эх оронч итгэл, үндэсний эрдэм бүхэн түгэн дэлгэрэх болтухай! Тэр их үйлсийн төлөө хамтаараа зүтгэцгээе!

===========================================================

Миний бодол :

Миний хувьд би уг номыг өчигдөр шөнө л уншиж эхэлсэн болхоор хараахан дуусгаагүй байгаа. Ямар ч байсан хэнд юуг хүргэх гээд байна, юуг ойлгуулах гээд байна вэ гэдгийг маш тод томруунаар гаргаж ирсэн сайн ном шиг санагдсан.
Аливаа зүйлээс ухарч, няцаж, туйлдаж байгаа хүмүүст уг номыг аваад өгөх юм бол лав л урьдных шигээ байхгүй нь тодорхой байна лээ. Эхний хэсэгтээ нийгмийн болохгүй бүтэхгүй, ялзарсан байгаа гэдгийг үнэхээр уран тодоор ч гэсэн сэтгэлд өег тайлбарласан байсан нь уншихад хүртэл их урамтай санагдлаа.
Биеэ үнэлэхүй ухахан, биеэ үнэлэхүй нэгж, гутранги үзлийн эсрэг зогсох зэрэг олон хүнд хүртээлтэй сэдвүүдтэй ба уг номыг шимтэн уншснаар жинхэн өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж авах боломжтой билээ.
Хамгийн таалаагдсан зүйлүүд нь гэвэл аливаа сэдвийг гаргаж ирж байгаа өвөрмөц жишээ зэрэг нь тун ч их таалагдсан. Хүн өөрийн чаддаг зүйлээрээ хоолоо олж идсэн нь хамаагүй их амжилтанд хүрнэ, өөрийнхөө чаддаг, авьяастай зүйлээсээ ухарч няцаж болохгүй мөн өөрийнхөө авьяас чадлыг хэрхэн үнэлэх вэ? зэрэг таны олон асуултанд час хийсэн хариултыг өгсөн гэхэд хэлсдэхгүй.

Өөрийн найз нөхрөө хэрхэн сонгох вэ? Энэ бол яаахын аргагүй хүнд хэцүү асуудлуудын нэг. Үүнийг уран аргаар тайлбарласан нь их таалагдсан.
Хамгийн оновчтой гаргаж ирсэн жишээнүүдийн нэг нь :
Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдэг үгийг би зүгээр үг төдийд биш үйл хэрэгт тооцогдхоор авч үзээчээ гэж хэлэх гэсэн юм...
Хулгайчийг дагаад яваад байгаа хүнийг хэн зорилготой, ажилтай төрөлтэй бариа засалч хүн гэж бодох билээ?

Мөн зорилгынхоо төлөө тууштай тэмц, замаасаа шантарч болохгүй гэх санааг ойлгуулах гэж хичээжээ.Та уг номыг авч уншихад лав буруудахгүй гэдэгт би итгэлтэй байна. :) Таны мэдлэгт нэмэр болог.