БИ хэн бэ?

Та хэн бэ? Би хэн бэ? Уг асуултын хариуг төвөггүй өгөх гэж хичээх болно. (:

Online оюуны талбар

Тоглоомын тухай бодол, төөрөгдөл, оюуны задрал, нэг талаараа сэргээш.

Амьдрал.

Зөв амьдрах, таны амьдралын тухай. Мөн миний амьдралын тухай.

Харсан ч анзаарахгүй

Хэн нэгнээс хариулт нэхсэн миний эргэцүүлэл.

Би амьдармаар байна

Бид БҮГД амьдармаар байна. БИДНИЙ БОДОЛ. "БИД"

Saturday, August 31, 2013

Залуу хүний заавал унших ном : #1

БИЕЭ ҮНЭЛЭХҮЙ УХААН :

Зохиогчийн үг :
“Иргэн баян бол төр баян” гэж Данзан хэлсэн гэдэг билүү ? Гуравхан сая дөхөм хүн ам гэдэг гадаадын орнууд тухайлбал Хятад, Япон, Америк.. зэрэг улсуудын ганцхан дундаж хотын хүн амтай тэнцдэг юм гэнэ. Бас манай эх орон дөчөөд сая малтай, дэлхийд тэргүүлэх баялагтай гэж цээжээ дэлддэг боловч тэр нь хэдхэн баячуудын хоол болсон байгаад олон түмэн харууссаар. Зориг, зорилго хоёроо нэгтгээд нийгэмд газар авсан ажилгүйдэл, ядуурал, мэдлэг зүтгэлийн хомсдол зэрэг нүүрлэсэн их аюулын эсрэг эх орондоо дорвитой өөрчлөлт шинэчлэл хийх юмсан. Хамгийн гол нь хувь хүн өөрт нь байгаа итгэл сэтгэл зүтгэлийг нээж өгмөөр юм.
Хоосон зэрэглээ, цуурайн дунд зүүдэлсэн ард түмэн сэрмэгцээ бахь байдаг хоосон амлалтууд дунд гунихарч, бухимдаж байгаа энэ цаг үеийг эгнэгт гээх хүч нь гагцхүү үнэн юм. Энэ үнэнийг сэхээрч, гэгээрсэн ард түмэн л дүүрэн жаргалаа олж, хэрэгжүүлж чадна. Түүнээс биш ангаахай шиг амаа ангайгаад байж байтал Төрийн ордноос түм буман төгрөг асгарч, амьдрал аяндаа нэг л өдөр цэцэглэнэ гэдэг худлаа болохыг сая төгрөгний шалдан амлалтууд харуулав. Тэр коммунист арга мөнгөний ханш унагаж, барааны үнэ хөөрөгдөж гай тарьснаас биш, ахуйгаа өөд нь татах боломж олгоогүйг, хорин нэгэн мянган төгрөг буюу гурван килограмм махны үнэтэй болохын төлөө сар бүр дугаарлан зутарч байгаа ард олны өрөвдмөөр төрх нотолно. Уг нь олон нийтэд нэг удаагийн сул орлого биш, байнгын ажил, тогтмол орлоготой байх ирээдүй л хэрэгтэй. Тиймээ, хүн бүрийн тэр хангалттай амьдралын төлөө тэр өөрөө сэхээрч шамдан байж хүрэхээс биш, аливаа нэгэн тэтгэлэг, тэтгэмжээр өөдөлнө гэж байхгүй л баймаар юм.
Түүнийг хэн хаанаас олж болох арга ухаарлыг ард олондоо таниулах үйлсэд нэмэр болох юмсан гэсэн санааг агуулан энэ номыг бичиж, хүмүүсийн гарт хүргэх чин зорилго нь энэ бэрхшээлүүд дундаас төрсөн юм. Авах гээхийн ухаанаар хандаж, олох зорихын төлөө хүн бүхэн хөдлөөсэй билээ. Бас энэ санаануудыг нэмэн сэхээрүүлж, нийт олныхоо сэтгэл итгэл бүрт хүн бүхэн хандаасай! гэж хүсч байгаагаа зориуд дурдаж байна.
Сайн үйлс дэлгэрч, саруул ухаан түгэж, монгол хүний эх оронч итгэл, үндэсний эрдэм бүхэн түгэн дэлгэрэх болтухай! Тэр их үйлсийн төлөө хамтаараа зүтгэцгээе!

===========================================================

Миний бодол :

Миний хувьд би уг номыг өчигдөр шөнө л уншиж эхэлсэн болхоор хараахан дуусгаагүй байгаа. Ямар ч байсан хэнд юуг хүргэх гээд байна, юуг ойлгуулах гээд байна вэ гэдгийг маш тод томруунаар гаргаж ирсэн сайн ном шиг санагдсан.
Аливаа зүйлээс ухарч, няцаж, туйлдаж байгаа хүмүүст уг номыг аваад өгөх юм бол лав л урьдных шигээ байхгүй нь тодорхой байна лээ. Эхний хэсэгтээ нийгмийн болохгүй бүтэхгүй, ялзарсан байгаа гэдгийг үнэхээр уран тодоор ч гэсэн сэтгэлд өег тайлбарласан байсан нь уншихад хүртэл их урамтай санагдлаа.
Биеэ үнэлэхүй ухахан, биеэ үнэлэхүй нэгж, гутранги үзлийн эсрэг зогсох зэрэг олон хүнд хүртээлтэй сэдвүүдтэй ба уг номыг шимтэн уншснаар жинхэн өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж авах боломжтой билээ.
Хамгийн таалаагдсан зүйлүүд нь гэвэл аливаа сэдвийг гаргаж ирж байгаа өвөрмөц жишээ зэрэг нь тун ч их таалагдсан. Хүн өөрийн чаддаг зүйлээрээ хоолоо олж идсэн нь хамаагүй их амжилтанд хүрнэ, өөрийнхөө чаддаг, авьяастай зүйлээсээ ухарч няцаж болохгүй мөн өөрийнхөө авьяас чадлыг хэрхэн үнэлэх вэ? зэрэг таны олон асуултанд час хийсэн хариултыг өгсөн гэхэд хэлсдэхгүй.

Өөрийн найз нөхрөө хэрхэн сонгох вэ? Энэ бол яаахын аргагүй хүнд хэцүү асуудлуудын нэг. Үүнийг уран аргаар тайлбарласан нь их таалагдсан.
Хамгийн оновчтой гаргаж ирсэн жишээнүүдийн нэг нь :
Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдэг үгийг би зүгээр үг төдийд биш үйл хэрэгт тооцогдхоор авч үзээчээ гэж хэлэх гэсэн юм...
Хулгайчийг дагаад яваад байгаа хүнийг хэн зорилготой, ажилтай төрөлтэй бариа засалч хүн гэж бодох билээ?

Мөн зорилгынхоо төлөө тууштай тэмц, замаасаа шантарч болохгүй гэх санааг ойлгуулах гэж хичээжээ.Та уг номыг авч уншихад лав буруудахгүй гэдэгт би итгэлтэй байна. :) Таны мэдлэгт нэмэр болог.

ХАЙР ба АЛИАЛАГЧ :)

Нүүрэндээ будагтай, эх нэртэй хүний зүрхийг атгасан, өөр эмтэй толгой холбосон алиалагч минь багаа тайлаач. :) Арван жилдээ найз охиныхоо цонхны доор уурыг нь гархыг хүлээж, утсаа салгахаар нь "яасан юм бол?" гэсэн асуултыг өөртөө тавьж үзээгүй хүн байхгүй гэдэгт би өөрийнхөө толгойг тавьж тантай мөрийцөхөд ч бэлэн байна. Хэн нэгний хайр нь болох амархан. Зарим хүмүүс хэлдэг шүү дээ хүнээс авах нь амархан өгөх нь хэцүү гэж. Чиний дутууг нөхж, дундуурыг чинь дүүргэдэг тийм нэгэн ачтай хүнээс авхыг нь аваад хаясан бол чи алиалагч биш. Яагаад вэ?? :) Авиалагч нүүрээ угаавал 3сая хүний нэгэн адил жирийн хүн. Харин тэр авхыг нь аваад гээд нэрлээд байгаа хүн чинь угаагаад арилдаггүй багтай хүн. Тэгэхдээ нүүр нь биш шүү, сэтгэл нь.
Энэ сэдвийг түр орхиё. Дурсамжыг чинь сэргээе. Чулуун зүрхтэй хүмүүсийг хархаар гайхдаг гэдгээ би нуухгүй ээ.. Өдөр болгон уулзаж, зургаа даруулж, хайртай гэдэг үгийг амнаасаа хэв нэг хэнэггүй унагаадаг хүмүүс хажууд нь үргэлж цуг байсан, байдаг тэр хүнийг байхгүй болхоор санаа сэтгэл нь эзгүйрдэггүй юм байхдаа?? Энэ асуултын хариултыг би лав нэгээс дээш жил бодоод олоогүй. (би алиалагч байсан!!!)

Би өөрөө алиалагч байсан болхоор бусдыг битгий миний араас ороосой. Гишгэсэн шавран дээр минь чи ч гэсэн битгий гишгээрэй гэсэн үүднээс л бичиж байгаа юм. ;) Түүнээс би нийтлэл бичээд 0₮ ч авдаггүй. Надад хэн өгөх билээдээ. Зүгээр дэмий суухаар хэн нэгний сэтгэлийг онгойлгож, түм буман асуултын хариуг өөрийн зүгээс хүргэх гэсэн юм. (Бас л хадуурав... :P)

==============================================================

Хэрвээ та одоо найз бүсгүй/залуугаасаа салсан бол.. Хэрвээ таны зүрх чинь өөр нэгнийг хайгаад байгаа бол надад танд хэлэх хэдэн зүйл байна.
Хэн нэгнийг хайгаад, шаналаад, ганцаардаад байна гээд уйлан дуугараад байвал БИТГИЙ ТЭГ. Айлын эрх охиныг хайрлана гээд зүрхээ тайтгаруулаад тохирох хүн биш бол таны амссан зовлонг тэр охин амсана гэж бодоогүй л биздээ? gottchaA!!!! (bingo)
Ганц бие яваад надад буруудсан юм алга (хааяа ганц хоёр хүнийг санадгийг эс тооцвол) Хэн нэгнийг санаад олон хүний сэтгэлээр наадаж байгаа бол хэтэрхий завтай байнадаа залуу/бүсгүй минь.
Яагаад завтай байна гэж хэлж байгааг өмнөх нийтлэлээс олж уншаарай. ;)
==============================================================

Намрын нартай өдөр байлаа. Өглөөний 7 цагийн үед манай хаалгыг чангаас чанга балбах нь тэр. Нойрмогхон хүү очоод тайлтал найз нь дуудаад цуг гарлаа. Очиход надаар ямар нэгэн юм заалгана гэсэн хэсэг бүлэг хүүхдүүдтэй цуг сууж байсан нь тодоос тод санагдаж байна. Тэр олон хүн дундаас л анхныхаа хайрыг би олсон юм даа?
Дахиад л бодоод эхэлсэн үү? Анхныхаа хайрын тухай? :)
Түүнийг алдсан, тэр надаас явсан гэж битгий гутардаа охин/хөвгүүн минь. Чамайг хайрлаж чадахгүй гээд яваад өгсөн хүнтэй чи улам л цуг байсан бол магадгүй чи энэ нийтлэлийг ингээд уншаад сууж байхгүй л байсан байх.

Өөрийнхөө сэтгэлийг тайтгаруулах хамгийн сайн арга нь ямарваа нэгэн юманд сатаарах гэдгийг хэзээ ч битгий мартаарай. :)
Хайр чиний дундуур сэтгэлийг чинь дүүргэдэг ч тэртээд гэрэлтэх амжилтанд чинь хэзээ ч саад болж БОЛОХГҮЙ гэдгийг бас л битгий мартаарай. :)

Thursday, August 29, 2013

БИ АМЬДАРМААР БАЙНА #1

Хорвоо ертөнц, дэлхий, од гараг бол миний өчүүхэн хэсэг гэж би ам бардам хэлж чадна. Би хийхийг, мөрөөдхийг, аа бас амьдархыг л хүсдэг нэгэн. Намайг ингэж утгагүй юм ярьхаар няцааж, нөгөө талаасаа гайхаж байгаа хүмүүс олон байх. Тэгвэл танд л гэж хэлэхэд ертөнц дэлхий дээр та оршин байдаг ч хэн өөрийнхөө амьдралыг босгодог билээ? Энэ асуултанд хариулах гээд үзээрэй. Магадгүй хүмүүсийн нэгэн адил хүн шиг амьдрана гэж ярьдаг нь та байх. Харин одоо дахин нэг асуулт асууя. Та одоо ХҮН шиг амьдарч байна уу? АМЬТАН шиг амьдарч байна уу? Зохион бүтээж, уншиж судлаж, хайрлаж дурлаж, төлөвлөж ажиллаж амьдрахыг хүсдэггүй нэгэн хаа байх билээ. Энэ гайхалтай амьдралыгаа та өөрөө бүтээдэг болхоор би хорвоо ертөнцийг жижигхэн гэж хэлж байгаа юм.

Та хүсвэл энэ бодит ертөнцөөс илүү том ертөнцийг бүтээх боломжтой. Энэ сэдвийг түр мартъя. Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл. Таны Фэйсбүүк ширтээд сууж байдаг цагийг үр бүтээлтэй өнгрөөвөл хэдэн ном уншиж дуусгахыг та ч би ч мэддэг мөртлөө дахиад л цэнхэр вэбээ ширтсээр л байдаг.
Энэ асар их цаг алдсан дүр зураглалыг "амьдралын тойрог" гэж нэрлье (яаагаад гэвэл өдөр бүр давтагддаг цөөхөн хэдэн үйл явдлын нэг учраас). Би амьдармаар байна. "Цаг хугацааг хэрхэн зөв зохистой ашиглах вэ?" гэдэг асуултыг л би товчхондоо "Би амьдармаар байна" гэж нэрлэсэн юм.

Би дээр хэлсэн : Зурж, бүтээж, төлөвлөж, хайрлаж, дурлаж, боловсрож амьдардаг гэж. Харин энэ бүгдийг хийхэд юу хэрэгтэй вэ? ЦАГ ХУГАЦАА!! Цаг хугацаа дутмаг байгаа болхоор би амьдармаар байна. Би залуу хүн. Цаашдаа надад цаг байгаа ч энэ жижигхэн хорвоогийн бүхий л юмыг хийж үзэхэд, өөрийнхөө хийх ёстой юмаа амжилттай хийх хүртэл надад даан ч хангалттай их цаг алга.
Энэ нийтлэлийн гарчигийг хараад хүмүүс "матераллаг зүйл", "хандив санхүү" гэж бодсон байх үгүй ээ. Залуучуудын цагийг хэр их үнэтэй болхыг л би ойлгуулах гэсэн юм. :)
За эргээд нөгөө сэдэврүүгээ оръё. Чи би та, бодол дотроо томоос том ертөнцийг бүтээх чадвартай. Даан ч юм уншиж судладаггүй. Тийм болхоор бүтээсэн ертөнц чинь эдвэрхий, мини, бүр эсвэл гэрэлгүй ч байх юм бил үү? Харин жоохон ном шагайдаг хүн байсан бол хийсвэр ертөнцдөө хэн нэгэн одтой хамаатан, аль эсвэл үлэг гүрвэл хот дотор тэжээвэр нохой шиг алхаж, таны ертөнцөд Үлэг гүрвэлийн судлаач гэдэг мэргэжил газар авч, бунхан ухдаг, түүхийг бүтээдэг мэргэжил устсан байвал яах вэ? Гэх мэт ийм санаа танд төрж байгаагүй л биздээ? :) Одоо тэгвэл уншиж судлаж мэдье гэсэн бодол төрж байна уу?

ЦАГ БОЛ АЛТ :
=============================================================
Таныг дэмий сэлгүүцэж, хийх юмаа олж ядаж, "паанагтаж" хэвтэж байгаагаа "АМРАЛТ" гэж нэрийддэгийг чинь мэдэж байна шүү. ;)
Амралт дамрах юм бол Хямралт болно. Биеийн чинь хэсэг сайхан налгар байж болох ч сэтгэхүй чинь налайх нь юу л бол. Гурав дөрөв хоногт нэг ном дуусгадаггүй юмаа гэхэд орон дээрээ дэмий хэвтэх агшиндаа өөрт хэрэгтэй номоо шагайж суувал өөрт чинь л хэрэгтэй байх. Алтан цагийг тань хороохгүйн тулд аль байдгаараа л уран тод, ойлгомжтой өөрийнхөө бодлыг хүргэж байна. Уучлаарай. Хэрвээ таны цагийг үрсэн бол. Гэхдээ хэсэгхэн цагийг чинь үрээд, цаашдийн чинь цагийг хэмнэх гэсэндээ юм шүү.

За би бас л хэлсэн бодол дотроо томоос том ертөнцийг бүтээж болно. Харин амьдрах ЦАГ гэдэг зүйл чинь дуусчихсан бол дахиад бодолдоо ертөнцөө бүтээх гээд үзээрэй. Мөн бүтэж харагдах вий? Тийм болхоор бодлын ертөнц гэж нэрлээд байгаа зүйлдээ бодитоор юмаа бүтээж чадахгүй болхоор өөрт чинь байгаа энэ бодит ертөнцдөө л хайрла дурла, хийж бүтээ, уншж мэд!