БИ хэн бэ?

Та хэн бэ? Би хэн бэ? Уг асуултын хариуг төвөггүй өгөх гэж хичээх болно. (:

Online оюуны талбар

Тоглоомын тухай бодол, төөрөгдөл, оюуны задрал, нэг талаараа сэргээш.

Амьдрал.

Зөв амьдрах, таны амьдралын тухай. Мөн миний амьдралын тухай.

Харсан ч анзаарахгүй

Хэн нэгнээс хариулт нэхсэн миний эргэцүүлэл.

Би амьдармаар байна

Бид БҮГД амьдармаар байна. БИДНИЙ БОДОЛ. "БИД"

Friday, September 6, 2013

Би амьдармаар байна #2 - Диваажингаас зугатсан нь

Сайн байцгаана уу? гэж блогоо нээснээсээ хойш өдий хүртэл хэлж үзээгүй юм байна. :) Миний блогоор зочилж, мэдсэн харсан, сонссон, бодлогширсон, хэн нэгнээс хариулт нэхсэн асуулт бүхнийг минь тунгаан уншдаг та бүхэндээ баярлалаа. Бүтэн өдөржин ямар төрлийн сэдвээр нийтлэл бичих вэ? Аль сэдэв нь хүнд илүү өгөөжтэй вэ? Аль нь илүү нэгийг бодож хоёрыг тунгаахуйц даацтай сэдэв бэ гэж тархиа их л гашилгалаа. :) Уг нийтлэлийн санааг Самош Рудолф - ийн "Диваажингаас зугатсан нь" номноос санаа авч бичлээ. Тэхдээ энэ бол номны танилцуулга биш шүү. Тусдаа нийтлэл...

Аливаа хүний унасан газар угаасан ус нь эрхэм байдаг. Миний хувьд ч мөн адил. Хэзээнээс ч гэх юм бэ дээ? Таны гадарлах үеэс байх... Монгол ард (ард гэж хэлсэн нь учиртай) хилийн дээс давж шинэ ертөнцтэй танилцна гэсэн гэнэн итгэл өвөрлөн гэрээс гардаг. :) Тийм ээ энийг би ч та ч мэдэж байгаа. Уул ус, ургамал ногоо нь тэгширсэн, газар доороо баялагтай, асар их үнэт өвтэй улс бол Монгол Улс мөнөөсөө мөн билээ. Энийг л би уг нийтлэлдээ диваажин гэж тусгаж өгсөн юм. Харь хүмүүсийн хүсээд олдоггүй, бурхан буддагийн газар төрхийг наминчлан гуйлгуулдаг газар бид зүгээр хэвж байгаад төрсөн улс. Азтай санагдаж байна уу? Үгүй дээ өөрсдийгөө буруутгаж толгойгоо шаах нь зөв! ;) Яагаад гэвэл *бумбын орон шиг газар аж төрж чадахгүй хүний газар ясаа тавьсан нь миний ч биш харьд байгаа монголчуудын ч биш нийгмийн ядууралтай хамаатай...



Залуус нь тав дахь өдөр гэж ууж иддэг, хүүхдүүд нь ном шагайхаа больсон, хөгшчүүд нь намба суудаггүй увиагүй зантай... Ийм газрыг би л хувьдаа диваажин гэж хэлэхээс эмээдэг. Би өөрөө хэнээтэй хүн биш. Наргиж цэнгэх, найзуудтайгаа хөгжилдөх үедээ хэний ч шилэн хүзүүг хардаггүй. Гэхдээ би хэзээ нь цэнгэх, хэзээ нь сурч боловсрохоо мэддэг.. Жоохон урагшлъя. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг байхаа. :) Бохир үеэс ангижрахыг хүсэж тэмүүлж байгаа монголдоо байх нь наддаа л сайхан байдаг. Танд ч бас? Диваажингаас битгий зугатаарай.

Thursday, September 5, 2013

МАШ ТОМ ТӨӨРӨГДӨЛ : МОНБОДОЛ НИЙТЛЭЛ

Миний тухай, энэ нийтлэлүүдийн тухай хүмүүс их төөрөөд байх шиг байна. Өнөөдөр л гэхэд нилээн хэдэн хүн надаас асуулаа. Тэгж төөрөөд байгаа хүмүүс нь ДЭЛГЭРЭНГҮЙ орж уншаарай. Намайг хүмүүс энэ нийтлэлүүдийг хаанаас авдаг вэ?, аль вэбсайт эх нь вэ? гэж их асуух юм. :) Би энэ нийтлэлүүдийн нэгийг нь ч гадаад сайтаас орчуулах эсвэл ctrl+c, ctrl+v дэж үзээгүй. ҮЗЭЭЧГҮЙ!! ҮЗЭХЧГҮЙ!!  Бичмээр санагдсан үедээ, ФБ ээр олонхийн хандлагыг харж байгаад ямар туслалцаа, зөвлөгөө нийтэд нь өгөх вэ гэж бодож байгаад л бичдэг. Тийм болхоор энэ нийтлэлүүдийн нэг нь ч өөр блогт байх учиргүй. (яагаад гэвэл би өөрөө бичсэн)

Би сурагч хүн. Надад байнга энэ компьютертэй зууралдаад, keyboard - ны точвлуур нүдээд сууж байх цаг зав байдаггүй. Хичээл ном ихтэй. Бас дээрээс нь гадуур зохьцуулах ганц нэг ажил, гэрийн ажил, уншиж дуусгах ёстой ном сонин байдаг. Тийм болхоор хоёр хоногтоо нэг, гурав хонохдоо ганц хоёр мэдээлэл оруулбал битгий гайхаарай. Ямар ч л байсан энэ блогийг хаахгүй гэдгийг амлаж байна. Мөн нийтлэл ширхэг болгон нь хүнд тус дэм, сэтгэлийн тайвшрал, ядуурлын зовлонд автсан ямар нэгэн хүний толгойд оюуны хөрөнгө оруулалт хийхээр блог байгаасай гэж би хүсдэг.
=======================================================

Хэрхэн амжилт гаргах вэ? Хэрхэн амжилттай суралцах вэ гэсэн зөвлөгөөг өөрийн сэтгэлгээ сайтай, үзэл бодол давамгай, амжилт гаргасан хүмүүсээс лавлан чадан ядан би хүргэдэг билээ. Та бүхэнд ийм ийм үр дүнтэй арга байдаг гэчихээд өөрийгөө хаяад байвал бас болохгүй биздээ?
Тийм болхоор л би ихэнхдээ энэ компьютер д биш бичиг цаасанд илүү их цаг зарчуулдаг юм. :) Энийг мөн ойлгоосой гэж хүсч байна.
Мөн би энэ нийтлэлүүдийг цаг хугацаагаа барж, оюун ухаанаа дайчлан байж бичдэг мөртлөө 0 төгрөг ч авдаггүй. Надад хэн өгөх билээдээ? Надад хүний урманд энэ блогт тавьдаг Ads(зар сурталчилгаа) ч байдаггүй. Би бусад сайт, блогууд шиг "өдөрт энэ сурталчилгаан дээр нэг удаа дараарай" гэж хэлдэггүй. Учир нь надад ийм сурталчилгаа хийх хэрэг байхгүй. Энэ блог үнэгүй оюуны хандив байх ёстой. ;)
================================================
Яг одоо уншиж байгаа ном : ДИВААЖИНГААС ЗУГАТСАН НЬ (Самош Рудолф)

Wednesday, September 4, 2013

ХАРСАН Ч АНЗААРАХГҮЙ #2 - НАЙЗ (ГЭЭГДСЭН)

Эр хүн муудалцвал хан тэнгэр нурахтай адил... Гарын арван хуруу шиг тэгш заяасан сайхан найзууд аливаа хүнд бурхнаас ноогдсон бэлэг мэт ирсэн гэж би боддог. Эр хүн, ЭРЭГТЭЙ хүн гэдэг чамлахааргүй их найз нөхөд, танилтай биш бол нэг их хол явна гэж бодсоны хэрэггүй. :) Тэр олон дунд сайн нь ч их байна саар нь ч их байна. Хэнтэй илүү нөхөрлөх, хэнийг нь сонгохыг дэлхий дээрх хамгийн хүчирхэг гэгддэг БУРХАН биш чиний бөндгөр толгой л шийдэхийг сайн санаж яваарай. Өнөөдөр гутлынхаа улыг цоортол нийлж, тамхи татаж, иштэй чихэр идэж, чирдакн дээр тоглож, чавга хувааж идсэн найзууд хүн бүрт олон байдаг ч одоо зөрөхдөө ХАРСАН Ч АНЗААРАХГҮЙ явдаг хэсэг хүмүүст хандаж хэлээд байгаа юм. Зүрхний чинь цохилт хүчтэй мэдрэгдэж, өөрийн эрхгүй нүдэнд чинь, нүүрэнд чинь инээмсэглэл тодруулдаг хүнийг НАЙЗ гэдэг даруухан ганцхан үгээр төлөөлөл болгоод байгаа юм.
Эргээд сэдэврүүгээ оръё. :) Нэг айлын хоёр хүүхэд шиг нэгнийдээ амьдарч, цаг минут секунт тутмыг хөгжилтэй, гэнэн цайлган инээмсэглэлээрээ гэрэлтүүлж явсан цаг саяхан байсныг дахиад нэг бодоод үзээрэй.
Багадаа хэн байсан чинь чухал биш. Багадаа хэр их нийлдэг байсан чинь ч чухал биш. :) Гол нь өнөөдөр хэнийг харж ямар зан гаргаснаа сайн бодоорой гэсэн жижигхэн *Signal* ийг та бүхэнд хүргэх гэсэн юм. Тамхины найзууд тав алхаад л олдно. Харин ядарсан цагт чинь хоол бариад очих, нэг нэгнийхээ дутууг нөхөж амьдрах насны найзыг л зөв олоорой.
========================================================
Ертөнцийг бүх л зүйлийг хамтдаа хийдэг байсан сайхан мөчүүдээ уг нийтлэлийг түр уншихаа болиод бодоод үздээ? Найзууд муудалцахыг алийг тэр гэхэв. Эр хүний уужуу тайван, эрүүл саруул ухаанаар найзуудыгаа эргээд нэг дурсаарай. Надад багаасаа найзласан олон ч найзууд байна. ГОЛ НЬ хэнийг дагаж ямар зан гаргав, алийг үзэж ямар хүн болов гэдгээ дахиад нэг санаасай гэсэндээ бичиж байгаа юм. Хоёр зүйл хөөсөн хүн хоосон хоцорно. Тиймээс аль нэгнийх нь эрчлээг барьж тавихгүй атгаж тэр нэг олсноосоо л сайн зүүгдээсэй. :)

Өнөөдөр чи миний найз байсан өглөө унтаад босоод ирэхэд дайсан минь болох тохиолдолд амьдралд нэг бус тохиолдохыг алийг тэр гэхэв. Миний найзууд надаас нүүрээ буруулаагүй ч таны найзууд нүүрээ буруулсан бол алдааг, шалтгааныг өөрөөсөө эхлээд асуугаад үзээрэй. Улааныг дагаж урваж, шарыг дагаж шарвасан энэ байдлаа таягдан хаяасай.

Хамтдаа нэг газар тоглож өсч, одоо том болсон ч хамтдаа сууж, хуучин саравчинд нэрээ сийлж үлдсэн ч будагны цаана бидний нэр сийлээстэй хэвээрэй байх болно. :) Айж бүгж, зугтаж тарж, хулгайлж гүйлдэж инээлдэж, зодолддог үе бидэнд байсан ч одоо болтол бид цугтаа байгаа билээ. :)

(дурсамж нь бидний дурсамж ч, 5-3 ийхний дунд хагарал гараагүй.. :] )


НӨХӨРЛӨЛ МАНД ТУГАЙ :)

Sunday, September 1, 2013

Харсан ч анзаарахгүй #1 - ХАЙР, СОНИРХОЛ

Хэрвээ яг одоо чи түүнийгээ санаад уйлж байвал, бодолд ороод гэвийрэн сууж байгаа бол тэр чинь хайр мөн. Миний зүрхэнд тээгдэж явдаг хүн алга... Үдшээр хэн нэгний гэр рүү гүйж, цонхон доор нь хүлээж, шинэ жилийн орой очиж бэлэг өгөх хүн ч байхгүй.
Хайртай шүү гээд духан дээр нь зөөлхөн үнсээд, надад бэлгэлэсэн хос подволкны өөрт ноогдсон нэгийгээ өмсөөд гадуур гараас нь зөөлхөн хөтлөөд алхах ч хүн алга. :) Тийм ээ. Чи ойн баярын бялуугаа хамтдаа зүсээд, дундаа нэг торхтой мөхөөлдөс авч идэх хүнтэй азтай залуу/бүсгүй юм. Орой бүрээр түүндээ дуу дуулж өгч, шинэ он гарсан шөнө найзуудтайгаа байхдаа ч түүнийхээ дуртайг дууг дуулж өгөх шиг сайхан юм хаа газар байхав. :) Бусдаас харамлан хардан, хайрлаж, халамжлах ёстой тийм онцгой хүнээ өөрөөсөө түлхсэн бол таныг тэнэг гэж толгойг чинь шаахаас өөр хэлэх юм надад алга. Хүн бүхний хүсээд олж авч чаддаггүй ХАЙР гэдэг зүйлийг олсон та азтай авч гээсэн бол өрөвдөлтэй байна. Хэрвээ хайрт чинь хуурсан бол эхэндээ нүүр өгөхгүй ч сүүлдээ ойлгон сүүлийн удаа боломж олгоод СҮҮЛИЙН ХҮН нь болох гээд үз. :) Та өөрөө түүнийгээ түлхсэн бол танд хэлэх юм алга, миний блогийг оруулсан табаа хурдхан шиг "x" хийнэ үү.
Хэрвээ таны найз залуу/бүсгүй чинь өөр хүнрүү татагдсан байвал та муу л байна даа. :) Тэгэхдээ ингээд үлгэр төгсөх болоогүй ээ. Дахиад боломж олгосон юм чинь урьд нь өнгрөөсөн бүх цаг мөчүүдээсээ илүү жаргалтай бай. Өөрийнхөө сэтгэлийг өөрчлөхгүй ч байгаа байдал, зан араншин, хүнтэй харьцах харилцаа зэргээ эерэгээр өөрчил.

Тийм ээ би эрэгтэй хүн. Тиймээс өөрийнхөө мэдэхгүй сэдвээр худлаа ярьж байхаар ЭРЭГТЭЙ ХҮН гэдэг талаасаа бичье гэж бодлоо. Охин минь миний хувьд : Эрэгтэй хүн ухаалаг мөртлөө боловсролтой эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Мөн хаана ч өөртөө итгэлтэй, бусадтай эелдэг харьцдаг, хаа хамаагүй газар нэрээ гаргаж явдаггүй, оройн цагаар гэрээсээ гардаггүй, надгүйгээр амьдарч байсан өмнөх амьдрал нь цэвэрхэн, эхэмсэг эмэгтэйчүүдийг илүүтэйгээр хайрладаг. Үйлд уран, үгэнд сэцэн, аливаа зүйлд гоц сайн биш юмаа гэхэд ихэнхэд нь дундаж байвал сайнсан. (одоо болно виктор...)

=============================================================

Бусад хүмүүст хатуурхаж, эхэмсэг, их зантай мэт харагддаг боловч хамгийн гол нь намайгаа хамгаас их ойлгодог бол болоод явчихаж байгаа юм. Эелдэг харц, яриагаараа зааж зөвлөж, нүдээрээ бүхнийг ойлгуулдаг эмэгтэйг би жинхэн ЭМЭГТЭЙ ХҮН гэдэг.(Миний л хувьд?) Өөрөө алдаа гаргачихаад "эрэгтэй нь эхлэж юм бичихгүй бол би юм бичихгүй" гээд таг болдог охидууд онцгүй санагддаг. Дээрх шиг бодлууд эмэгтэйчүүдэд нийтлэг байдаг юм шиг ажиглагдаад байгаа юм. За амжилт бүсгүйчүүдээ ;)

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.... :)