Thursday, August 29, 2013

БИ АМЬДАРМААР БАЙНА #1

Хорвоо ертөнц, дэлхий, од гараг бол миний өчүүхэн хэсэг гэж би ам бардам хэлж чадна. Би хийхийг, мөрөөдхийг, аа бас амьдархыг л хүсдэг нэгэн. Намайг ингэж утгагүй юм ярьхаар няцааж, нөгөө талаасаа гайхаж байгаа хүмүүс олон байх. Тэгвэл танд л гэж хэлэхэд ертөнц дэлхий дээр та оршин байдаг ч хэн өөрийнхөө амьдралыг босгодог билээ? Энэ асуултанд хариулах гээд үзээрэй. Магадгүй хүмүүсийн нэгэн адил хүн шиг амьдрана гэж ярьдаг нь та байх. Харин одоо дахин нэг асуулт асууя. Та одоо ХҮН шиг амьдарч байна уу? АМЬТАН шиг амьдарч байна уу? Зохион бүтээж, уншиж судлаж, хайрлаж дурлаж, төлөвлөж ажиллаж амьдрахыг хүсдэггүй нэгэн хаа байх билээ. Энэ гайхалтай амьдралыгаа та өөрөө бүтээдэг болхоор би хорвоо ертөнцийг жижигхэн гэж хэлж байгаа юм.

Та хүсвэл энэ бодит ертөнцөөс илүү том ертөнцийг бүтээх боломжтой. Энэ сэдвийг түр мартъя. Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл. Таны Фэйсбүүк ширтээд сууж байдаг цагийг үр бүтээлтэй өнгрөөвөл хэдэн ном уншиж дуусгахыг та ч би ч мэддэг мөртлөө дахиад л цэнхэр вэбээ ширтсээр л байдаг.
Энэ асар их цаг алдсан дүр зураглалыг "амьдралын тойрог" гэж нэрлье (яаагаад гэвэл өдөр бүр давтагддаг цөөхөн хэдэн үйл явдлын нэг учраас). Би амьдармаар байна. "Цаг хугацааг хэрхэн зөв зохистой ашиглах вэ?" гэдэг асуултыг л би товчхондоо "Би амьдармаар байна" гэж нэрлэсэн юм.

Би дээр хэлсэн : Зурж, бүтээж, төлөвлөж, хайрлаж, дурлаж, боловсрож амьдардаг гэж. Харин энэ бүгдийг хийхэд юу хэрэгтэй вэ? ЦАГ ХУГАЦАА!! Цаг хугацаа дутмаг байгаа болхоор би амьдармаар байна. Би залуу хүн. Цаашдаа надад цаг байгаа ч энэ жижигхэн хорвоогийн бүхий л юмыг хийж үзэхэд, өөрийнхөө хийх ёстой юмаа амжилттай хийх хүртэл надад даан ч хангалттай их цаг алга.
Энэ нийтлэлийн гарчигийг хараад хүмүүс "матераллаг зүйл", "хандив санхүү" гэж бодсон байх үгүй ээ. Залуучуудын цагийг хэр их үнэтэй болхыг л би ойлгуулах гэсэн юм. :)
За эргээд нөгөө сэдэврүүгээ оръё. Чи би та, бодол дотроо томоос том ертөнцийг бүтээх чадвартай. Даан ч юм уншиж судладаггүй. Тийм болхоор бүтээсэн ертөнц чинь эдвэрхий, мини, бүр эсвэл гэрэлгүй ч байх юм бил үү? Харин жоохон ном шагайдаг хүн байсан бол хийсвэр ертөнцдөө хэн нэгэн одтой хамаатан, аль эсвэл үлэг гүрвэл хот дотор тэжээвэр нохой шиг алхаж, таны ертөнцөд Үлэг гүрвэлийн судлаач гэдэг мэргэжил газар авч, бунхан ухдаг, түүхийг бүтээдэг мэргэжил устсан байвал яах вэ? Гэх мэт ийм санаа танд төрж байгаагүй л биздээ? :) Одоо тэгвэл уншиж судлаж мэдье гэсэн бодол төрж байна уу?

ЦАГ БОЛ АЛТ :
=============================================================
Таныг дэмий сэлгүүцэж, хийх юмаа олж ядаж, "паанагтаж" хэвтэж байгаагаа "АМРАЛТ" гэж нэрийддэгийг чинь мэдэж байна шүү. ;)
Амралт дамрах юм бол Хямралт болно. Биеийн чинь хэсэг сайхан налгар байж болох ч сэтгэхүй чинь налайх нь юу л бол. Гурав дөрөв хоногт нэг ном дуусгадаггүй юмаа гэхэд орон дээрээ дэмий хэвтэх агшиндаа өөрт хэрэгтэй номоо шагайж суувал өөрт чинь л хэрэгтэй байх. Алтан цагийг тань хороохгүйн тулд аль байдгаараа л уран тод, ойлгомжтой өөрийнхөө бодлыг хүргэж байна. Уучлаарай. Хэрвээ таны цагийг үрсэн бол. Гэхдээ хэсэгхэн цагийг чинь үрээд, цаашдийн чинь цагийг хэмнэх гэсэндээ юм шүү.

За би бас л хэлсэн бодол дотроо томоос том ертөнцийг бүтээж болно. Харин амьдрах ЦАГ гэдэг зүйл чинь дуусчихсан бол дахиад бодолдоо ертөнцөө бүтээх гээд үзээрэй. Мөн бүтэж харагдах вий? Тийм болхоор бодлын ертөнц гэж нэрлээд байгаа зүйлдээ бодитоор юмаа бүтээж чадахгүй болхоор өөрт чинь байгаа энэ бодит ертөнцдөө л хайрла дурла, хийж бүтээ, уншж мэд!



1 сэтгэгдэл :