Wednesday, September 4, 2013

ХАРСАН Ч АНЗААРАХГҮЙ #2 - НАЙЗ (ГЭЭГДСЭН)

Эр хүн муудалцвал хан тэнгэр нурахтай адил... Гарын арван хуруу шиг тэгш заяасан сайхан найзууд аливаа хүнд бурхнаас ноогдсон бэлэг мэт ирсэн гэж би боддог. Эр хүн, ЭРЭГТЭЙ хүн гэдэг чамлахааргүй их найз нөхөд, танилтай биш бол нэг их хол явна гэж бодсоны хэрэггүй. :) Тэр олон дунд сайн нь ч их байна саар нь ч их байна. Хэнтэй илүү нөхөрлөх, хэнийг нь сонгохыг дэлхий дээрх хамгийн хүчирхэг гэгддэг БУРХАН биш чиний бөндгөр толгой л шийдэхийг сайн санаж яваарай. Өнөөдөр гутлынхаа улыг цоортол нийлж, тамхи татаж, иштэй чихэр идэж, чирдакн дээр тоглож, чавга хувааж идсэн найзууд хүн бүрт олон байдаг ч одоо зөрөхдөө ХАРСАН Ч АНЗААРАХГҮЙ явдаг хэсэг хүмүүст хандаж хэлээд байгаа юм. Зүрхний чинь цохилт хүчтэй мэдрэгдэж, өөрийн эрхгүй нүдэнд чинь, нүүрэнд чинь инээмсэглэл тодруулдаг хүнийг НАЙЗ гэдэг даруухан ганцхан үгээр төлөөлөл болгоод байгаа юм.
Эргээд сэдэврүүгээ оръё. :) Нэг айлын хоёр хүүхэд шиг нэгнийдээ амьдарч, цаг минут секунт тутмыг хөгжилтэй, гэнэн цайлган инээмсэглэлээрээ гэрэлтүүлж явсан цаг саяхан байсныг дахиад нэг бодоод үзээрэй.
Багадаа хэн байсан чинь чухал биш. Багадаа хэр их нийлдэг байсан чинь ч чухал биш. :) Гол нь өнөөдөр хэнийг харж ямар зан гаргаснаа сайн бодоорой гэсэн жижигхэн *Signal* ийг та бүхэнд хүргэх гэсэн юм. Тамхины найзууд тав алхаад л олдно. Харин ядарсан цагт чинь хоол бариад очих, нэг нэгнийхээ дутууг нөхөж амьдрах насны найзыг л зөв олоорой.
========================================================
Ертөнцийг бүх л зүйлийг хамтдаа хийдэг байсан сайхан мөчүүдээ уг нийтлэлийг түр уншихаа болиод бодоод үздээ? Найзууд муудалцахыг алийг тэр гэхэв. Эр хүний уужуу тайван, эрүүл саруул ухаанаар найзуудыгаа эргээд нэг дурсаарай. Надад багаасаа найзласан олон ч найзууд байна. ГОЛ НЬ хэнийг дагаж ямар зан гаргав, алийг үзэж ямар хүн болов гэдгээ дахиад нэг санаасай гэсэндээ бичиж байгаа юм. Хоёр зүйл хөөсөн хүн хоосон хоцорно. Тиймээс аль нэгнийх нь эрчлээг барьж тавихгүй атгаж тэр нэг олсноосоо л сайн зүүгдээсэй. :)

Өнөөдөр чи миний найз байсан өглөө унтаад босоод ирэхэд дайсан минь болох тохиолдолд амьдралд нэг бус тохиолдохыг алийг тэр гэхэв. Миний найзууд надаас нүүрээ буруулаагүй ч таны найзууд нүүрээ буруулсан бол алдааг, шалтгааныг өөрөөсөө эхлээд асуугаад үзээрэй. Улааныг дагаж урваж, шарыг дагаж шарвасан энэ байдлаа таягдан хаяасай.

Хамтдаа нэг газар тоглож өсч, одоо том болсон ч хамтдаа сууж, хуучин саравчинд нэрээ сийлж үлдсэн ч будагны цаана бидний нэр сийлээстэй хэвээрэй байх болно. :) Айж бүгж, зугтаж тарж, хулгайлж гүйлдэж инээлдэж, зодолддог үе бидэнд байсан ч одоо болтол бид цугтаа байгаа билээ. :)

(дурсамж нь бидний дурсамж ч, 5-3 ийхний дунд хагарал гараагүй.. :] )


НӨХӨРЛӨЛ МАНД ТУГАЙ :)

5 сэтгэгдэл :