Friday, September 6, 2013

Би амьдармаар байна #2 - Диваажингаас зугатсан нь

Сайн байцгаана уу? гэж блогоо нээснээсээ хойш өдий хүртэл хэлж үзээгүй юм байна. :) Миний блогоор зочилж, мэдсэн харсан, сонссон, бодлогширсон, хэн нэгнээс хариулт нэхсэн асуулт бүхнийг минь тунгаан уншдаг та бүхэндээ баярлалаа. Бүтэн өдөржин ямар төрлийн сэдвээр нийтлэл бичих вэ? Аль сэдэв нь хүнд илүү өгөөжтэй вэ? Аль нь илүү нэгийг бодож хоёрыг тунгаахуйц даацтай сэдэв бэ гэж тархиа их л гашилгалаа. :) Уг нийтлэлийн санааг Самош Рудолф - ийн "Диваажингаас зугатсан нь" номноос санаа авч бичлээ. Тэхдээ энэ бол номны танилцуулга биш шүү. Тусдаа нийтлэл...

Аливаа хүний унасан газар угаасан ус нь эрхэм байдаг. Миний хувьд ч мөн адил. Хэзээнээс ч гэх юм бэ дээ? Таны гадарлах үеэс байх... Монгол ард (ард гэж хэлсэн нь учиртай) хилийн дээс давж шинэ ертөнцтэй танилцна гэсэн гэнэн итгэл өвөрлөн гэрээс гардаг. :) Тийм ээ энийг би ч та ч мэдэж байгаа. Уул ус, ургамал ногоо нь тэгширсэн, газар доороо баялагтай, асар их үнэт өвтэй улс бол Монгол Улс мөнөөсөө мөн билээ. Энийг л би уг нийтлэлдээ диваажин гэж тусгаж өгсөн юм. Харь хүмүүсийн хүсээд олдоггүй, бурхан буддагийн газар төрхийг наминчлан гуйлгуулдаг газар бид зүгээр хэвж байгаад төрсөн улс. Азтай санагдаж байна уу? Үгүй дээ өөрсдийгөө буруутгаж толгойгоо шаах нь зөв! ;) Яагаад гэвэл *бумбын орон шиг газар аж төрж чадахгүй хүний газар ясаа тавьсан нь миний ч биш харьд байгаа монголчуудын ч биш нийгмийн ядууралтай хамаатай...



Залуус нь тав дахь өдөр гэж ууж иддэг, хүүхдүүд нь ном шагайхаа больсон, хөгшчүүд нь намба суудаггүй увиагүй зантай... Ийм газрыг би л хувьдаа диваажин гэж хэлэхээс эмээдэг. Би өөрөө хэнээтэй хүн биш. Наргиж цэнгэх, найзуудтайгаа хөгжилдөх үедээ хэний ч шилэн хүзүүг хардаггүй. Гэхдээ би хэзээ нь цэнгэх, хэзээ нь сурч боловсрохоо мэддэг.. Жоохон урагшлъя. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг байхаа. :) Бохир үеэс ангижрахыг хүсэж тэмүүлж байгаа монголдоо байх нь наддаа л сайхан байдаг. Танд ч бас? Диваажингаас битгий зугатаарай.

2 сэтгэгдэл :

  1. Энэ нийтлэл дээр Монгол Улсыг муулахыг хүссэнгүй. Ямар ч л байсан чиний гэр шүү дээ гэдэг санааг гаргахыг хүслээ. (:

    ReplyDelete
  2. Ийм нийгэмд амьдарч байгаагаа, үүнээс илүү зүйл байдгийг ойлгохгүй яваа, зэрлэгээ зугаа богосон хүмүүсийн өмнөөс харамсаж байна. Д. Нацагдоржийн 'Хуучин хүү' өгүүллэг одоо ч бидэнд юм заасаар л =)

    ReplyDelete