Saturday, August 31, 2013

Залуу хүний заавал унших ном : #1

БИЕЭ ҮНЭЛЭХҮЙ УХААН :

Зохиогчийн үг :
“Иргэн баян бол төр баян” гэж Данзан хэлсэн гэдэг билүү ? Гуравхан сая дөхөм хүн ам гэдэг гадаадын орнууд тухайлбал Хятад, Япон, Америк.. зэрэг улсуудын ганцхан дундаж хотын хүн амтай тэнцдэг юм гэнэ. Бас манай эх орон дөчөөд сая малтай, дэлхийд тэргүүлэх баялагтай гэж цээжээ дэлддэг боловч тэр нь хэдхэн баячуудын хоол болсон байгаад олон түмэн харууссаар. Зориг, зорилго хоёроо нэгтгээд нийгэмд газар авсан ажилгүйдэл, ядуурал, мэдлэг зүтгэлийн хомсдол зэрэг нүүрлэсэн их аюулын эсрэг эх орондоо дорвитой өөрчлөлт шинэчлэл хийх юмсан. Хамгийн гол нь хувь хүн өөрт нь байгаа итгэл сэтгэл зүтгэлийг нээж өгмөөр юм.
Хоосон зэрэглээ, цуурайн дунд зүүдэлсэн ард түмэн сэрмэгцээ бахь байдаг хоосон амлалтууд дунд гунихарч, бухимдаж байгаа энэ цаг үеийг эгнэгт гээх хүч нь гагцхүү үнэн юм. Энэ үнэнийг сэхээрч, гэгээрсэн ард түмэн л дүүрэн жаргалаа олж, хэрэгжүүлж чадна. Түүнээс биш ангаахай шиг амаа ангайгаад байж байтал Төрийн ордноос түм буман төгрөг асгарч, амьдрал аяндаа нэг л өдөр цэцэглэнэ гэдэг худлаа болохыг сая төгрөгний шалдан амлалтууд харуулав. Тэр коммунист арга мөнгөний ханш унагаж, барааны үнэ хөөрөгдөж гай тарьснаас биш, ахуйгаа өөд нь татах боломж олгоогүйг, хорин нэгэн мянган төгрөг буюу гурван килограмм махны үнэтэй болохын төлөө сар бүр дугаарлан зутарч байгаа ард олны өрөвдмөөр төрх нотолно. Уг нь олон нийтэд нэг удаагийн сул орлого биш, байнгын ажил, тогтмол орлоготой байх ирээдүй л хэрэгтэй. Тиймээ, хүн бүрийн тэр хангалттай амьдралын төлөө тэр өөрөө сэхээрч шамдан байж хүрэхээс биш, аливаа нэгэн тэтгэлэг, тэтгэмжээр өөдөлнө гэж байхгүй л баймаар юм.
Түүнийг хэн хаанаас олж болох арга ухаарлыг ард олондоо таниулах үйлсэд нэмэр болох юмсан гэсэн санааг агуулан энэ номыг бичиж, хүмүүсийн гарт хүргэх чин зорилго нь энэ бэрхшээлүүд дундаас төрсөн юм. Авах гээхийн ухаанаар хандаж, олох зорихын төлөө хүн бүхэн хөдлөөсэй билээ. Бас энэ санаануудыг нэмэн сэхээрүүлж, нийт олныхоо сэтгэл итгэл бүрт хүн бүхэн хандаасай! гэж хүсч байгаагаа зориуд дурдаж байна.
Сайн үйлс дэлгэрч, саруул ухаан түгэж, монгол хүний эх оронч итгэл, үндэсний эрдэм бүхэн түгэн дэлгэрэх болтухай! Тэр их үйлсийн төлөө хамтаараа зүтгэцгээе!

===========================================================

Миний бодол :

Миний хувьд би уг номыг өчигдөр шөнө л уншиж эхэлсэн болхоор хараахан дуусгаагүй байгаа. Ямар ч байсан хэнд юуг хүргэх гээд байна, юуг ойлгуулах гээд байна вэ гэдгийг маш тод томруунаар гаргаж ирсэн сайн ном шиг санагдсан.
Аливаа зүйлээс ухарч, няцаж, туйлдаж байгаа хүмүүст уг номыг аваад өгөх юм бол лав л урьдных шигээ байхгүй нь тодорхой байна лээ. Эхний хэсэгтээ нийгмийн болохгүй бүтэхгүй, ялзарсан байгаа гэдгийг үнэхээр уран тодоор ч гэсэн сэтгэлд өег тайлбарласан байсан нь уншихад хүртэл их урамтай санагдлаа.
Биеэ үнэлэхүй ухахан, биеэ үнэлэхүй нэгж, гутранги үзлийн эсрэг зогсох зэрэг олон хүнд хүртээлтэй сэдвүүдтэй ба уг номыг шимтэн уншснаар жинхэн өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж авах боломжтой билээ.
Хамгийн таалаагдсан зүйлүүд нь гэвэл аливаа сэдвийг гаргаж ирж байгаа өвөрмөц жишээ зэрэг нь тун ч их таалагдсан. Хүн өөрийн чаддаг зүйлээрээ хоолоо олж идсэн нь хамаагүй их амжилтанд хүрнэ, өөрийнхөө чаддаг, авьяастай зүйлээсээ ухарч няцаж болохгүй мөн өөрийнхөө авьяас чадлыг хэрхэн үнэлэх вэ? зэрэг таны олон асуултанд час хийсэн хариултыг өгсөн гэхэд хэлсдэхгүй.

Өөрийн найз нөхрөө хэрхэн сонгох вэ? Энэ бол яаахын аргагүй хүнд хэцүү асуудлуудын нэг. Үүнийг уран аргаар тайлбарласан нь их таалагдсан.
Хамгийн оновчтой гаргаж ирсэн жишээнүүдийн нэг нь :
Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдэг үгийг би зүгээр үг төдийд биш үйл хэрэгт тооцогдхоор авч үзээчээ гэж хэлэх гэсэн юм...
Хулгайчийг дагаад яваад байгаа хүнийг хэн зорилготой, ажилтай төрөлтэй бариа засалч хүн гэж бодох билээ?

Мөн зорилгынхоо төлөө тууштай тэмц, замаасаа шантарч болохгүй гэх санааг ойлгуулах гэж хичээжээ.Та уг номыг авч уншихад лав буруудахгүй гэдэгт би итгэлтэй байна. :) Таны мэдлэгт нэмэр болог.

0 сэтгэгдэл :

Post a Comment